Тэнгис-Шишгэдийн голын ай савын БЦГ нь Алтай, Соёны физик газарзүйн их мужийн төлөөлөл болох нөгөө талаар байгаль газарзүйн болоод түүх, соёл, угсаатны зүйн өвөрмөц онцлогтой, өвөрмөц тогтоц бүхий уулс, гол нууруудын цогцолбор бүхий биологийн төрөл зүйлийн нөөц баялаг, хүмүүсийн түүх соёл, амьдралын хэв маяг үлдэж хоцорсон нутаг юм. Монгол орны хамгийн хойд хязгаар Монгол шарын даваа, түүхт Тэнгисийн гол эндээс эх аван урсаж Шишгэдийн голд цутгаж улмаар, Хордоль-Сарьдагийн нуруу, Улаан тайгын нуруу, Соёны уулс, Дархадын хотгорын бүх гол горхи нууруудын ус хойд Агийяа уулсын хоорондох ан цав хагарлаар гадагш юүлэгдэж, Енисей мөрний эх болдог зэрэг онцлогуудыг нь үндэслэн 2011 оны 18-р тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар 869.070 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ