Хөвсгөл нуурын баруун хэсгийн нутаг нь хотгор гүдгэр, ландшафтын хувьд нуурын зүүн хэсгийн нутгаас ялгарах өвөрмөц онцлогтой юм. Энэ ч үүднээс Хорьдол Сарьдгийн ДЦГ Хөвсгөлийн мужийн байгалийн онцлогийг бүрэн төлөөлж чадахгүй байсан билээ. Иймээс нэг талаар Алтай, Соёны физик газарзүйн их мужийн төлөөлөл болох нөгөө талаар байгаль газарзүйн болоод түүх, соёл, угсаатны зүйн өвөрмөц онцлогтой энэхүү нутгийг хамгаалах зорилгоор нийт 188634 га газрыг хамруулан УИХ-ын 1997 оны 47-р тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Тус ДЦГ-ын хилийн заагийг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор өргөтгөж нийт 226672 га нутгийн хамруулан улсын тусгай хамгаалтанд авсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ