Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас санаачлан “Шишгэд голын ай савын тул загасны хамгаалал, спорт загасчлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр 4 талд уулзалт, хэлэлцүүлгийг Тэнгис-Шишгэд голын  бэлчирт зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ, Цагааннуур сумын ЗДТГ, Ингол золоот ХХК-ын төлөөлөл, Грийн Бридж тур ХХК, орон нутгиийн нөхөрлөлийн төлөөлөл оролцлоо. Уулзалт хэлэлцүүлгээс дараах хэд, хэдэн чухал шийдвэрийг хамтран гаргалаа. Үүнд:

  1. 2018 оны 9-р сард загасны нөөц даацын судалааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх. Ингэхдээ загасны нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргах асуудлыг шийдвэрлэх. /Рэнчинхлхүмбэ, Цагааннуур сум хамтран төлбөрийг хариуцах/
  2. Тусгай хамгаалалттай газарт загасчлаж байгаа нөхцөлд ТХГН-ын тухай хууль, холбогдох журмын дагуу БЦГ-ын байгалийн нөөцийн хамгаалалт, хариуцагчаар  хамгаалалтын захиргаа байгаа гэдэгт бүгд нэг ойлг