Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, түүний орчмын  үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийн иргэдэд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд”  мөсний баяр 19 дэх жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

        Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2018 оны "Сахилга хариуцлага бүтээмжийг сайжруулах" жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Байгаль орчны чиглэлийн байгууллагууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын газар Улаан тайгын УТХГ-уудын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуурийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Хөвсгөл нуур, Эгийн голын СГЗ, Дэлгэрмөрөн, Шишгэд голын СГЗ хамтран  “Манай далай” нэртэй хотхон байгуулж ард иргэдэд сурталчилгаа хийлээ.  

        Энэ жилийн Мөсний баяр Хатгал тосгоны  Доод модот буланд болсон бөгөөд  дотоод